2017年11月20日星期一

蒙古授予金牌得主图布辛巴亚尔成吉思汗勋章

"Чингис хаан одон" хүртэх эрхмээр Н.Түвшинбаяр тодорлоо

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. 

Энэ үеэр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар жүдоч Н.Түвшинбаярыг "Чингис хаан одон"-гоор шагнах болсныг албан ёсоор зарласан юм. 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Н.ТҮВШИНБАЯР УЛС ТӨРИЙН ХУРЦАДМАЛ ҮЙЛ ЯВЦЫГ НАМЖААХАД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпын аварга, олимпын анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна.

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлсэн.

Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

2008 онд Зуны олимпын  29 дүгээр  наадмын алт,  2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө, 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 онд Азийн наадмын алт, 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.

Найдангийн Түвшинбаяр 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Мөн Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм.

Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, монгол түмний сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал Найдангийн Түвшинбаяр Танд гүн хүндэтгэл, талархал илэрхийлье” гэлээ.

“ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛАХ САНААЧИЛГЫГ 2002 ОНД ГАРГАЖЭЭ
Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа тогтсон дэг жаягийн дагуу болно. 

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон бөгөөд анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.

Энэхүү одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар анх тогтоосон байна. Энэ дагуу эхний 6 хүнийг шагнажээ.

Харин 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсноор тогтоолд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн-“Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгаж, өдгөө энэхүү дэг жаягийг баримталж байгаа юм.

Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр 2002 онд өсвөрийн бөхчүүдийн УАШТ-д түрүүлж, 2003 онд 17-18 насны  идэр бөхчүүдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, тун удалгүй Булган аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цолтон болсон юм.

Түүний гаргасан амжилтаас дурдвал тэрээр Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгссөний дараа "Авар­га" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдо бөхийн төрлөөр хичээллэж 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ.

Нутагтаа Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирээд Халиуны Болдбаатарыншавь болж 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

Н.Түвшинбаяр 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэн.

2008 оны 8 дугаар сард Бээжин хотноо болсон зуны олимпийн 29 дүгээр наадмаас олимпийн наадaмд таван учраагаа дийлж Монгол Улсын түүхэнд олимпийн анхны алтан медалийг хүртсэн юм.

2012 онд болсон  Лондонгийн зуны олимпийн 30 дугаар наадамд дөрөв ялж, ОХУ-ын бөх Тагир Хайбулаевтайүлдэн мөнгөн медаль хүртэж олимпийн анхны хос медальтан болжээ. Мөн 2010, 2011 онд  Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын аварга болсон. Энэ онд "Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж хүрэл медалийн эзэн боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 оны 8-р сарын 25-нд Найданы Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цол шагнажээ.


Чингис хаан одон /Гэрэл зургийг mpa.mn/
 Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан. 

Тодруулбал:

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж 2007, 2008 онд тасарчээ.
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.
Найдангийн Түвшинбаяр нь Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн 11 дэх хүн болж байна.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯРЫН ТОВЧ НАМТАР
Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн.

 2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2012-2014 онд Боловсролын их сургуулийг Боловсрол судлаач мэргэжлээр төгссөн.

2006 оноос Монгол Улсын Жудогийн үндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

2009-2013 онд Олон улсын жудо бөхийн холбоонд Олон улсын жудо бөхийн тамирчдын зөвлөлийн жинхэнэ гишүүн
2015 онд Гадаад харилцааны яамны урилгаар Монгол Улсын Соёлын элч
2010 оноос одоог хүртэл Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч
Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрйн баатар, гавьяат тамирчин, Сүхбаатарын одонт, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэл медальт, Үндэсний бөхийн Монгол Улсын заан. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Н.Түвшинбаярын гаргасан амжилтууд:

2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 - Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
2008 - Ази тивийн аваргын хүрэл
2008 - Бээжин-2008 олимпийн алт
2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
2011 - Будапештийн дэлхийн цомын алт
2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
2011 - Парисын Их дуулгын мөнгө
2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 - Ази тивийн аваргын хүрэл
2012 - Парисын Их дуулгын алт
2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
2013 - Жежүгийн Гран пригийн алт
2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 - Инчеоны Азийн наадмын алт
2015 - Чиндаогийн Гран пригийн алт
2016 - Ази тивийн аваргын алт
2017 - Дэлхийн аваргын хүрэл

Бөхийн төрлүүдээр Монгол Улсын олон удаагийн аварга болж байв.

11月19日,蒙古国在国家宫举行仪式授予北京奥运会柔道冠军。也是蒙古国历史上首位奥运冠军图布辛巴亚尔“成吉思汗“勋章。蒙古国总统巴特图勒嘎此前已签署了该项授予令。

“成吉思汗“勋章是目前蒙古国最高级别的荣誉勋章,从2005年设立以来已有前总统。前国家大呼拉尔主席。前总理等10位杰出人士获得这一荣誉。

蒙古国总统巴特图勒嘎在当天举行的颁奖仪式上说,2008年8月14日,图布辛巴亚尔在北京奥运会男子100公斤以上级柔道项目中勇夺冠军,为国家和人民赢得了巨大荣誉。这是蒙古国1964年开始参加奥运会以来获得的首枚金牌,其含金量不言而喻。蒙古国体育界在北京奥运会上蒙古国共夺取4枚奖牌。

图布辛巴亚尔在第30届伦敦奥运会上获得亚军。他是获得[成吉思汗“勋章的蒙古国体育界第一人。他此前已获得蒙古国功勋运动员劳动英雄称号以及苏赫巴托勋章和金索永布勋章等多项荣誉,这在蒙古国实属罕见。

没有评论 :

发表评论

评论