Шар хадны шархлаа
Шар бүрий унах агшинд
Шар хад барайж харагдана
Санаагаа нуусан харь удмынхан
Саяар сайхан Монголын сайхан хүслэнг
Сартай нь хамт булшилсан гэдэг
Энэ л хадны энгэр дээр
Эх оронч дээдсүүд минь
Эсэргүү санаатны хорт сумыг
Эгнэж зогсоод залгисан гэдэг
Шар хадны оройгоор
Шар солонго татаастай байна
Сарыг гардал нь хүлээсэн ч
Санаа сэтгэл минь зовнисоор байна
Сэлмээ нуусан дотор удмынхан
Сталины зарлигаар бамбай барьж
Хамаг Монголын цайлган сэтгэлийг
Халхын зүрхэнд буудсан гэдэг
Дэлгэр Монголынхоо халуун элгэнд
Дэмчигдонровын ирсэн буруу биш
Дэн буудал данжаадын пүүсийн
Дээлтэй хүмүүс очиж угтсан учиртай
Улс Монголоо гэж тэмүүлж ирсэн
Ухаант дээдсүүдийн минь
Унагасан нулимсыг нь нандигнан хадгалсан
Улиастай гол өнөөдөр ч хэсэг хүүрнэсээр байна
Шар хадны оройгоор
Шар солонго татахаа больсон
Шархлаж гунигласан тэр солонго
Шар талын эхэн дээр ахин нэг харагдсан
没有评论 :
发表评论
评论