2020年5月28日星期四

Одоогын олон улсын нөхцөл байдал ба Монголчууд - 当今世界与蒙古人





“ Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил” хэмээн их бичгийн хүмүүн Инжанааш нэгэнтээ хэлсэн гэнэм. Өмнөд Монголын түүх үнэн мөнөөр бичигдэж ,бидэнд ойлгогдож байгаа юу? гэдэг асуудал эдүгээ цагт их чухалаар тавигдаж байна. Бидний түүхийг харийн хүмүүс бичиж ,бид тэдний зааснаар өөрсдийн түүхээ цээжилж ,тэдний хүссэнээр сэтгэдэг болжээ. Нэгэн өрнийн мэргэн хүн хэлэхдээ “ Түүхийг чинь бичиж байгаа хүмүүс өнөө цагийг чинь эзэмдэж ,ирээдүйг чинь заах болно” гэжээ. Энэ үнэн байна. Бид олон зүйлийг үнэн зөвөөр ойлгохоо байжээ. Бидний түүхийг бичсэн хүмүүсийн хэмжээнд,тэдний хүсэж байгаагаар л бид өөрсдийгөө үнэлж цэгнэж,сэтгэх болсон байна. “ Өмнөд Монгол” ток шоу нь чухам энэ онгорхой орон зайг нөхөж Өмнөд Монголын мартагдсан болон гуйвуулагдсан түүх бичлэгийг залруулахад оршиж байна. Бид үнэнийг нээн харуулахын тулд түүхийн үнэнийг судлахаас гадна, ээдрээт амьдралын хүнд бэрхийг туулан гарсан эдүгээ амьд сэрүүн байгаа ахмад буурлуудын бодит ярилцлага,эрдэмтэн судлаачдын сэтгэл зүрхний үгийг дамжуулах эрхэм зорилготой билээ. Түүнээс гадна бид өргөн олонд нээлттэй байх зарчимыг баримталж байгаа бөгөөд ,өөрийн үзэл санаа, мэдлэг,баримтуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах хүсэлтэй хэн бүхэнд манай хаалга нээлттэй байх болно. “

1 条评论 :

  1. Mongol ulusiihin Uurige halah yasten gedegee medej oilgooroi!Mongol gedeg chin mash tom nereidel,olon aimag yasten bagtaj baidag!jijighen halahchuud yaaj buh mongolchuudii tuluulj chadah ve?beyee medej hun shig yabaarai,Halahchuudaa!

    回复删除

评论