2014年5月13日星期二

Н.Алхаа: Монголын төр биш хуулийн байгууллагын хэдхэн хүн намайг үндэслэлгүйгээр албадан гаргах гэж байна

Монгол Улсад 22 жил амьдарсан өмнөд монгол иргэнд энэ сарын 15-ны дотор Хятад  руу буцахгүй бол албадан гаргана гэсэн утга бүхий бичгийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар (ГИХАЭГ)-аас өгчээ. Ийм албан бичиг хүлээж авсан Н.Алхаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд болон Хүний эрхийн үндэсний комисс, АТГ-т хандаад байгаа аж. Түүнтэй ярилцлаа.

 -Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Норовцэрэнгийн Алхаа гэдэг. Би Өвөр Монголын Шилийн гол аймгаас ирсэн. Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумын залгаа хилийн цаана төрсөн монгол хүн. Дунд сургуулиа төгсөөд Шилийн гол аймагт нэг жил хонь хариулаад Хөх хотод хүн эмнэлгийн сургуульд сурч төгссөн. Улмаар 1992 онд МУИС-д сурахаар ирснээсээ хойш Монголд амьдарч байна. Оюутан байхдаа Э.Ундармаа гэдэг монгол бүсгүйтэй танилцаж, 1994 онд гэр бүл болж дараа жил нь охинтой болсон. Монголд ирснээсээ хойш үнэхээр амгалан тайван сайхан амьдарч байлаа. Хань маань дөрвөн жилийн өмнө хорт хавдраар нас барсан. Ганц охиныхоо сайхан амьдралын төлөө л зүтгэж яваа жирийн нэгэн эцэг хүн.

-Монголд амьдрах хугацаандаа ямар ажил хийж байсан бэ?
-Мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй. Тэглээ гээд зүгээр суугаагүй. Соёл эрдэм дээд сургуульд дөрөв, таван жил ажиллалаа. Би орос, хятад хэлтэй. Тиймээс гэрээгээр орчуулга хийнэ. Бас Дарханд хадмуудтайгаа комиссын бараа зардаг дэлгүүр ажиллуулдаг. Хадмууд маань  хүү шигээ л надад ханддаг. Тэдэнтэйгээ нийлээд амьдралын төлөө зүтгэж л явна.

-Танд бичиг баримтын зөрчил бий юү?
-МУИС-д сурч байхдаа оюутны визтэй байсан. Монгол бүсгүйтэй гэрлэж гэрлэлтээ батлуулаад 1998 онд Монголд амьдрах цагаачийн үнэмлэх авсан. Одоогийнхоор бол ногоон паспорт гэсэн үг л дээ. Ногоон паспортны хугацаа өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд дууссан. Гэхдээ дуусахаас нь сарын өмнө сунгуулахаар ГИХАЭГ-т аваачиж өгсөн. Тэгэхэд “Судална” гэдэг хариу өгсөн. Байцаагч нь хүсэлт хүлээж авсан өдрөөр тооцно гэсэн учраас паспортны хугацаа дууссан гэх шалтгаанаар намайг албадан гаргана гэж бодохгүй байна. Өмнө нь намайг жил судалж байж паспортны хугацаа сунгасан тохиолдол бий. Гэхдээ энэ удаад ногоон паспортыг маань миний нүүрэн дээр хүчингүй болгочихсон.

-Тэгэхээр та одоо Монголд амьдрах бичиг баримтгүй гэсэн үг үү?
-Уржигдраас албан ёсны бичиг баримтгүй болсон. Гадаад паспорт дээр гарах тамга дараад өгчихсөн. Би Монгол Улсын иргэн болох гэж олон удаа хүсэлт гаргасан ч амьжиргааны доод түвшнийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх орлоготой байх ёстой гэх татварын шаардлагыг давж чадахгүй байсан. Өнгөрсөн жил хэрэгт холбогдоод үнэндээ энэ асуудлаар хөөцөлдөж чадаагүй. Өвөр монгол хүн Монголд баян тансаг амьдрал хайж ирдэггүй. Зүгээр л Монголдоо тайван амьдрах чин хүсэлтэй.

-Бичиг баримтаа хугацаанд нь сунгуулж байсан бол таныг ямар үндэслэлээр албадан гаргах гэж байгаа юм бол. Та ямар гэмт хэрэгт холбогдсон юм бэ?
-ГИХАЭГ-аас тагнуул, цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу энэ сарын 15-ны дотор Монгол Улсаас гаргах шийдвэр гаргалаа гэсэн утга бүхий бичиг өгсөн. Би гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл авч байгаагүй. Харин өнгөрсөн жил хуулийнхан намайг хүчээр хэрэгт холбогдуулсан. Би хэрэг хийгээгүй гэдгээ хэлсэн, прокурор ч намайг буруугүйг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед “Яагаад намайг хэрэгт холбогдуулав” гэж асуугаагүй. Надад тайлбарлахгүй нь ч тодорхой. Ингээд л тэр явдал дууссан гэж бодож байлаа.

-Ямар хэрэгт холбогдуулан хэзээ шалгасан юм бэ?
-2013 оны нэгдүгээр сарын 17-нд дөрвөн хүн гэрт түрэмгийлэн орж ирээд намайг баривчилсан юм. Улмаар Нийслэлийн цагдаагийн газарт аваачаад миний хийх нь байтугай сонсч ч байгаагүй хулгай, дээрмийн захиалагч гэдэг хэрэг тулган байцаасан. Уг хэргийн тухайд сонсоход, 2005 оны үед хэдэн хүмүүс дээрмийн хэрэг үйлдээд ял сонссон юм билээ. Тэр хэрэгт ял эдлээд гарсан Авирмэд гэдэг хүн нас барсан юм байна. Тэгтэл бусад холбогдогчид нь “Авирмэд ах дээрэм хийж байхдаа Алхаа гэдэг хүнтэй утсаар ярьсан” гэж мэдүүлсэн байна. Ингээд намайг нас барсан хүнтэй холбогдуулан 2013 онд шалгаж эхэлсэн. Би тэр хүнийг танихгүй, хулгай дээрмийн тухай мэдэх ч үгүй гэдгээ хэлсэн. Тэр үед намайг “Ганц худаг”-т гурав хоног хорьж, дараа нь Нийслэлийн цагдаагийн газрын шатны доор гавтай хонуулсан. Цагдаагийнхан тэр үед намайг “ална“, “алуулна” гэх мэтээр заналхийлж, хилс хэрэг хүлээлгэхийн тулд дарамталж, зоддог байлаа. Ингэж дөрөв хоног эрүү шүүсний дараа Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, дэд хурандаа Ж.Батбаяр таван сая төгрөг барьцаалж намайг батлан даалтад гаргасан. Энэ мөнгөө би өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Нэхээ ч үгүй. Гэтэл одоо тэд нарын хүсэлтээр намайг Монголоос хөөж байх шиг байна.

-Тэд нар гэж та ямар хүмүүсийг хэлээд байна вэ. Тэр хүмүүст таныг Монголоос хөөх ямар шалтгаан байна гэж?
-Батлан даалтад гаргасны дараа дэд хурандаа Ж.Батбаяр, дэслэгч Чинбат нар арван сарын турш өглөө 8.00 цагаас 17.00 цаг хүртэл Мөрдөн байцаах газарт байлгаж, ажил төрөл хийх ямар ч боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, ажил ч хийлгэхгүй сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамтад оруулсан хэрэг.
Намайг шалгагдаж байхад Ж.Батбаяр, Чинбат нартай нэг хэлтэст ажиллаж байсан Бэхбат өдгөө ГИХАЭГ-ын Албадан гаргах албаны даргаар ажиллаж байгаа. Тэгэхээр тэд нарын л хийж байгаа ажил гэж хардаж байна. Тийм ч учраас ямар хүмүүсийн ажил болохыг тогтоож өгөөч гэж АТГ-т хандсан.

 -Батлан даалтын барьцаанд авсан мөнгийг танд буцааж өгөх ёстой биз дээ. Танд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон бол та яагаад мөнгөө аваагүй юм бэ?
-Дэслэгч Чинбат “Тэр мөнгийг хэрэглэсэн. Прокурорт битгий юм яриарай. Буцааж өгнө” гэж хэлсэн. Жил шахам ажил амьдралгүй юм шиг хуулийн байгууллагын үүд сахиж байгаа хүн “Барьцааны мөнгийг зээлсэн юм чинь надтай аятайхан харьцах байх” л гэж боддог юм билээ. Тийм ч болохоор нэхэж сүйд болоогүй. Прокурорт “Би мөнгөө авчихсан” гэж хэлээд л орхисон. Тэгээд ч прокуророос миний хэргийг хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ.
Би Монголд 22 жил ямар ч асуудал гаргалгүй, өөрийгөө мартах шахам тайван амьдарч байлаа. Гэтэл яагаад намайг албадан гаргах болов. Үүнд хуулийнхныг л хардаж байна. Гэхдээ Монголын цагдаа нар таван сая төгрөгөөс болж намайг Монголоос хөөж, туухдаа хүрээгүй байлгүй дээ. Батзангаа гэдэг хүнийг Өвөр Монголд хувийн сургууль байгуулсан гэх үндэслэлээр тэндхийн цагдаа нар шалгасан. Улмаар эндхийн цагдаа нар түүнийг НҮБ-ын байрны үүднээс бариад явуулсан шүү дээ. Энэ бол хуулийнхны л тохироо болов уу.

-Хэрэгсэхгүй болсон хэргээс улбаалж албадан гаргах үндэслэл бий болов уу?
-Манай өмгөөлөгч тийм үндэслэл байхгүй гэж хэлсэн. Тиймээс өчигдөр “Энэ асуудлаа нягталж үзээч” гэж ГИХАЭГ-т өргөдөл өгсөн. Миний материалыг хурлаар оруулж, албан ёсоор хариу өгнө л гэсэн.

-Та Өвөр Монголд хэрэгт холбогдож байсан юм биш биз?
-Би 23-хан настайдаа Монголд орж ирсэн. Тэнд хэрэгт холбогдох битгий хэл хүнтэй ч маргаж байгаагүй. Монголд байх хугацаандаа аав ээждээ золгох гэж хэдхэн удаа Өвөрмонголд очиж байсан. 1999 оноос хойш Монгол Улсаас гараагүй. Сүүлийн 16 жил хардалт сэрдэлтээс болж аавдаа золгож чадаагүй. Тэгэхээр нэг юм байх шиг байна. Гэрийнхэн маань тэндээ шалгагдсан ч айгаад надад хэлэхгүй. Магадгүй тэнд зохиомол хэрэг үүсгэчихээд намайг хүлээж байгаа байх.
-Зохиомол хэрэг гэдэг нь юу гэсэн үг вэ. Ер нь та хардаад байгаа хүмүүстэйгээ хувийн өс хонзон байхгүй биз дээ?
-Байхгүй. Тэр хэрэгт жил шахам шалгагдаад холбогдолгүй нь тогтоогдоод л холбоо тасарсан. 1990-ээд оны эхээр Өвөр Монголоос ирсэн хүмүүсээс гарын таван хуруунд багтахаар цөөхөн нь энд үлдсэн. Ер нь хоёр улсын хооронд найз нөхөд болсон хурандаа нар олон бий. Ийм танилын хүрээнд тохиролцоо хийсэн байхыг үгүйсгэхгүй.
Би Монголд ирсэн олон өвөр монгол хүнийг таньдаг. Тэр утгаараа намайг тэнд аваачвал олон өвөр монгол хүнийг шалгаж, түүнд холбогдуулж надаас мэдүүлэг авч болно гэж тооцоолсон байх.

-Цахим мэдээллийн хуудсаар та Монголоос гаргавал өөрийгөө шатаана гэх мэтээр бичсэн байсан. Тийм зүйл болохгүй биз дээ?
-Ерөнхийлөгчид бичсэн захидлаа facebook хуудаст тавьсныг зуу гаруй мянган хүн уншсан байсан. Би Монголын төр засагт гомдоогүй. Харин хуулийн байгууллагын, хуулиар дархлагдсан хэдхэн хүний гарт өртчихлөө. Үүнийг маань зохих хүмүүс зөвөөр ойлгож, надад туслаасай л гэж хүсч байна. Мэдээж өөрийгөө шатааж Монголынхоо нэр хүндийг унагах зүйл хийхгүй. Аргаа барсан хүний л хэлсэн үг. Өвөр монгол хүмүүс улс төр яриад, энд тэнд дарга болъё гэсэн бодолгүй. Зүгээр л нутагтаа хүн шиг амьдрах чин хүсэлтэй. Өөрийнхөө эрхийн төлөө ханиахад л улстөржүүлж хэрэг тулгадаг. Тэнд чадалтай, чадалгүй хэн ч бай хуулийнхан хүссэн л бол хэрэгт оруулдаг. Намайг Өвөр Монголд очиход хадаг бариад тосохгүй нь тодорхой. Тэнд намайг шорон хүлээнэ. Шоронд ороход зөвхөн намайг тамлахгүй гэр бүлийхний маань хотыг харлуулна. Хэрвээ намайг судалж үзээд Монгол Улсын иргэншил олгочихвол мал маллаад л сайхан амьдармаар байна.
Монголчууд элэг нэгтнээ ямар ч шалтгаангүйгээр албадан гаргахгүй байх. Ингэж итгэж байгаа учраас Ерөнхийлөгчөөс эхлээд хүний эрхийн байгууллагуудад хандсан юм.
Өдрийн сонин
Share

- See more at: http://dnn.mn/%D0%BD-%D0%B0%D0%BB%D1%85%D0%B0%D0%B0-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%82%D3%A9%D1%80-%D0%B1%D0%B8%D1%88-%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D1%8B%D0%BD-%D1%85%D1%8D%D0%B4%D1%85%D1%8D%D0%BD-%D1%85%D2%AF%D0%BD-%D0%BD%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B9%D0%B3-%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B3%D2%AF%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80-%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BD-%D0%B3%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D1%85-%D0%B3%D1%8D%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/#sthash.YiJEmF1e.dpuf#sthash.YiJEmF1e.dpuf

没有评论 :

发表评论

评论