2014年5月13日星期二

Даяар Монгол ТББ-ынхан өвөрмонгол залууг албадан гаргахыг эсэргүүцлээ

dayaar mongolБНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/ буюу Н.Алхбаатарыг албадан гаргах болсон талаарх мэдээлэл олон хэвлэлээр гарч буй билээ. Алхаа гэх өвөрмонгол залуугийн Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулгыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас өгөөд байсан юм. Гэхдээ тус байгууллагаас өнөөдөр БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/-ийг албадан гаргах шийдвэрээ түр хугацаагаар хойшлуулснаа байгууллагынхаа вэб сайтад мэдээлсэн.
     Гэвч түүний найзууд буюу Даяар Монгол ТББ-ынхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, 22 жил Монголд амьдарсан түүнийг албадан гаргах гэж байгаа нь буруу шийдвэр. Энэ шийдвэрээ түр хугацаагаар хойшлуулах бус бүрмөсөн болиулахыг шаардаж байгаагаа мэдэгдэн хэвлэлийн бага хурал зарласан юм.

     Н.Алхбаатар буюу Вэнь Шинь нь 1968.08.08-нд БНХАУ-д төрсөн, G15054962 дугаарын паспорттай, Монгол Улсад 1992 онд суралцахаар ирсэн. МУИС-ийн ОУХДС-д 1992-1997 онд суралцаж төгссөн. Монгол Улсын иргэнтэй 1994 оноос хамтран амьдарч, 1998 онд гэрлэлтээ батлуулсан.  Тэд нэг охинтой бөгөөд охин нь 1995 онд төрсөн. Эхнэр нь 1999 оноос Франц улсад суурьшиж, 2010 онд өвчний улмаас тус улсад нас барсан. Охин нь 2002 оноос хойш Франц улсад амьдарч байна. Вэнь Шин нь 1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ.

Гэр бүлийн хүн нь нас барсан учраас түүнийг цаашдаа манай улсад оршин суух үндэслэлгүй гэж үзэн, албадан гаргах шийдвэрийг гаргасан юм. Гэхдээ өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан Даяар Монгол ТББ-ынхан “Хэдийгээр эхнэр нь нас барсан ч гэсэн. Бүхэл амьдралынхаа туршид Монголд амьдарсан түүнийг албадан гаргах нь буруу. Түүнийг албадан нутаг буцаавал тэрээр үлдсэн амьдралаа БНХАУ-ын Засгийн газрын хавчлага дарамтанд өнгөрүүлэх болно. Монголчууд элэг нэгт ахан дүүсдээ энэрэнгүй хандах ёстой” гэсэн юм. 

Н.Батхишиг

没有评论 :

发表评论

评论