2020年7月30日星期四

О.Цогту: Өвөр Монголд хятад хэлээр хичээл ордог болж буйг хатуу эсэргүүцэж байна


ӨМӨЗО-ны Тунляо хотын ЕБС-ын сургуульд монгол хэлээр хичээл орохыг хориглох шийдвэрийг засгийн газар нь гаргасан. Үүнийг үндэсний хэл, соёлын дархлаанд халдаж буй хэрэг хэмээн үзэж эндэх монголчууд эсэргүүцсэн мэдэгдэл хийж эхэлсэн билээ.

Тэгвэл Япон улсын “Шизү-ока” Их Сургуулийн Угсаатан зүйн нийгмийн салбарын профессор Огнуус овогтой Цогту дээрх шийдвэрийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэр наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гарын үсгээ цуглуулж, БНХАУ-ын боловсролын яам, ӨМӨЗО-ны боловсролын тэнхим ба Тунляо хотын боловсорлын товчоо зэрэг газруудад хүргүүлэх юм байна.

О.Цогту ингэж бичжээ, “Олны мэдэж буйгаар БНХАУ-ын Засгийн газар нь энэ намрын шинэ сургалтын жилээс эхлэн ӨМӨЗО-нд монгол дунд, бага сургуульд “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх нэрийн дор монгол хэлээр орох хичээлүүдийг бага багаар зогсоон Хятад хэлээр голлосон сурган хүмүүжлийн системийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү бодлого нь монгол хэлийг хайлуулан устгах аюултай. Энэ нь мөн Хятад ард улсын сурган хүмүүжлийн хууль болон үндэсний орны эл зүйлийн хууль дүрэм, жич улсын үндэсний хэрэг эрхлэх зөвлөлөөс тогтоосон үндэсний хэлний хамаа бүхий дүрэм, тогтоолыг зөрчиж байна. Иймийн тулд дээрх бодлогоо даруй түргэн зогсоохыг шаардаж, дэлхийн олон улс оронд амьдран суугаа монгол түмнээ дэмжихийг хүсэж байна. Зөвшөөрөн дэмжисэн та бүхэн гарын үсэг зурахыг хүсэж байна”.

Эх сурвалж: http://mongolhel.sakura.ne.jp/?fbclid=IwAR3dde9IY4JHmEHPIdRA5Vf5VfTHRyrbYxZDFUjdypbbmywC4R-NMsaYfyc

Г.САНСАРМАА

没有评论 :

发表评论

评论