2010年9月5日星期日

БНХАУ-аас ирүүлсэн албан бичигт


БНХАУ-аас ирүүлсэн албан бичигт манай иргэд холбогдсон хэргийг үнэн зөв шийднэ гэдэгт итгэж байна гэжээ.

Манай улсын цагдаагийн ажилтнуудтай зодолдон, биед нь хүнд гэмтэл учруулсан БНХАУ-ын иргэдийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж буй. Өчигдөр Монгол улсын Гадаад харилцааны яаманд БНХАУ-ын ЭСЯ-наас албан бичиг ирүүлжээ. Уг бичигт :” Монгол Улсын нутаг дэвсэрт хууль зөрчсөн дээрх иргэдийн хэргийг үнэн зөв шийднэ гэдэгт итгэж байна” хэмээн өгүүлжээ. Одоогийн байдлаар хохирогч цагдаагийн ажилтнууд төрийн албаны ажилтнуудын эмнэлгийн мэс заслын тасагт эмчлүүлж буй юм.
Б.Мягмар